СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Иргэд орон сууц, түрээсийн гэрээ, хөрөнгийн маргаантай асуудлаар голчлон хуулийн зөвлөгөө авч байна

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 цагийн өмнө

Жил бүр 5-р сарын 1-ний өдрийг "Хуульчийн пробоно өдөр" болгон зарлаж, 2019 оноос хойш орон даяар тэмдэглэж ирсэн. Энэ жил өдөрлөгийг Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд зохион байгуулж байна.

Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Дүүргүүдийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар зэрэг 20 гаруй байгууллага оролцож иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгч байна. 

Өмгөөлөгч Д.Ганбат:

-Иргэд түлхүү өв хөрөнгө, орон сууц, түрээсийн гэрээ, нийгмийн эрх зүйн асуудал, хохирлын асуудлаар хандаж, зөвлөгөө авч байна.

Хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж цаг хугацаа алдаж хэрэг даамжирсан асуудлууд их байна. Энэ тохиолдолд хэргийн хугацаа дуусаж, цагдаа, шүүх хэргийг хүлээж авахгүй нөхцөл байдалд шилжинэ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.