Ардчилсан намын гишүүд чуулганы хуралдаанаас завсарлага авах саналд гарын үсэг зурж эхэлжээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Ардчилсан нам яагаад завсарлага авсан гэхээр ерөнхий сайд УИХ-ын гишүүний асуултад хариулахдаа УИХ-ын гишүүний нэрийг буруу дуудаж, эмэгтэй хүний эрэгтэй хүнээр төлөөлүүлж, доромж үл хүндэтгэсэн байдлыг гаргасан.
Энэ нь нэг хүний асуудал бус гүйцэтгэх засаглалын тэргүүн нь парламентыг үл хүндэтгэж байгаа хандлага учраас бид энэ асуудалдаа уучлалт гуйх шаардлагатай гэж үзсэн. Тэр ч утгаараа Ардчилсан нам энэ долоо хоногийн чуулганы хуралд оролцохгүй гэж шийдсэн.
Үндсэн хуульд УИХ хууль тогтоох дээд байгууллага. Гэтэл УИХ-ын толгой дээр гүйцэтгэх засаглал гарчихаад байна. Үүнийгээ засаж авах гэж бид завсарлага авсан. Засгийн газрын бодлого тусдаа. Ерөнхий сайд хувь хүнийхээ хувьд уучлалт гуйх хэрэгтэй. Уучлалт гуйхгүй тохиолдолд Ардчилсан намын бүлэг ямар арга хэмжээ авахаа ирэх долоо хоногт бид ярилцана. Ардчилсан намын гишүүд чуулганы хуралдаанаас завсарлага авах саналд гарын үсэг зурж эхэлсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Та нар ямар ичгүүргүй юм бэ Тэмүүжин чи буруу юм хийхгүй байх ёстой яагаад гэвэл Монгол улс ийм боловсрол ухамсар мэдлэггүй хууль зүйн сайдтай байсан гэхлээр өрөвдмөөр л байна ер нь намын нөлөөлөл ийм л тэнэг бгаам бүх намуудын ёс суртахуун үзэл бодол үнэмшил эх орон ард түмнээ гэсэн сэтгэл ийм арчаагүй амин хувь ашиг сонирхолоо бодоод ямар ч эх орон ард түмнийхээ төлөө сэтгэл зүтгэл хүн чанар байхгүй хүмүүс толгойлдог байсан одоо л тар нь танигдаад бнаа бүгд иймэрхүү л хүмүүс байж дээ гүн харамсал төрж бна энэ хүмүүст гайгүй хүмүүс ганц нэг ч болсон байгаа гэж бодсон чинь горьдсон чинь голондоо шүү гэж бна даа яалтай ч билээ үнэндээ ийм л бололтой