Засгийн газрын өнгөрсөн сарын 9-ний хуралдаанаар Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын дарга, хошууч генерал Х.Лхагвасүрэнг тэтгэврийн насанд хүрсэн гэдэг үндэслэлээр чөлөөлж, Лаос улсад Элчин сайдаар сууж асан, бригадын генерал Ж.Бямбасүрэнг томилоод буй билээ. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн тушаалаар ХХЕГ-ын дэд дарга нарыг чөлөөлж, оронд нь өөр хүмүүс томилжээ.
Тодруулбал, тус газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Ганбаатар, Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Б.Батхүү нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тэдний оронд ХХЕГ-ын Шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга, хурандаа О.Сувд-Эрдэнийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга асан, бригадын генерал Д.Мөнгөнжинг Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд даргаар томилжээ. Харин Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга асан, хурандаа Ц.Мягмардоржийг дэвшүүлсэн байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд харьяа агентлагтаа жендерийн тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэй хүмүүсийг удирдах албан тушаалд томилж буй. Үүний нэг жишээ нь ХХЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд даргаар томилогдсон, хурандаа О.Сувд-Эрдэнэ юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
amjilt husie Suwdaa
ajiliin amjilt hvsie
Ajliin amjilt husie
Цэргийн алба тоглоом биш л дээ. Энэ алба эр хүний шандас шалгадаг хүнд алба байсан, одоо ч хүүхнүүдийн гангалж, цол зүүж, амарч зугаалдаг алба болж. Генерал цолыг уралдуулж өгч болохгүй. Цолны зэрэглэлээ багасгаач. Нэг агентлагт 1 л генералтай байлгахад болно. Чанаргүй олон өнддөр цолтон гаргаж, дараа нь хийх газаргүй болгож байна. Больж үз. Халхын голын дайны үед Лхагвасүрэн л генералтай дүйх цолтой байсан. Дайны үед бол арай өөр!
Ёс зүйн дээд зэргийн доголдолтой тэр дундаа эмэгтэй алба хаагчдад дээрэлхүү ийм хүн эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалаад байж чадах болов уу..Эрхэм сайд шийдвэрээ эргэн хараасай
Ёс зүйн дээд зэргийн доголдолтой тэр дундаа эмэгтэй алба хаагчдад дээрэлхүү ийм хүн эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалаад байж чадах болов уу..Эрхэм сайд шийдвэрээ эргэн хараасай
Yuve
Yuve