Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 1035 болж, хавьтлын тоо 11539-д хүрчээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 209 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол 72 иргэн гэрээр, өрхийн эмчийн хяналтад байна. Мөн 754 хүн эдгэрч, 20 хүн сэжигтэй тохиолдлоор бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.