СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-30

VI сарын 22-нд явагдах ИТХ-ын нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд МАН, АН, ХҮН нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлжээ. 

Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэн, хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд дөрөвдүгээр сарын 23-наас өмнө ирүүлэх, тухайн шатны сонгуулийн хороо тав хоногт багтаан бүртгэх эсэх шийдвэр гаргахаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт заасан.

Хоёр аймгийн ИТХ-ын тус бүр нэг мандатын төлөөх нөхөн сонгуульд дээрх дөрвөн нам оролцохоо илэрхийлснийг аймгийн сонгуулийн хороо бүртгэх шийдвэр гаргажээ.

Сумын ИТХ-ын 61 мандатад нөхөн сонгууль явуулах бөгөөд МАН 50, АН 43, ХҮН нам зургаа, Иргэний зориг ногоон нам нэг мандатад бүртгүүлсэн байна.

Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 8-14-нийг дуустал үргэлжилнэ. Улмаар нэр дэвшигчдийн баримт бичгийг тавдугаар сарын 17-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх юм. Сонгуулийн хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргаж, зургаадугаар сарын 7-нд нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхэлнэ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийн саналыг зургаадугаар сарын 22-нд Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагт авах юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.