Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй компаниуд Засгийн газрын бодлогыг дэмжиж, хэлэлцээрт орж, иргэн бүрд үр өгөөж нь очих механизмын хэрэгжилтэд хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасан "газрын хэвлий дэх баялаг ард түмний мэдэлд байна" гэсэн суурь зарчмыг бодит ажил болгохоор “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг 2024 онд баталсан.
Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй “Ачит Ихт”, “Зэс Эрдэнийн Хувь”, “Эрдмин” компанитай уулзаж санал солилцжээ.
Компаниуд Засгийн газрын бодлогыг бүрэн дэмжиж, хэлэлцээрт орж, иргэн бүрд үр өгөөж нь очих механизмын хэрэгжилтэд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.