ХЭҮК-оос Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэхь илтгэлээ Хууль зүйн байнгын хороонд танилцууллаа. Энэ үеэр хүний эрхийг хамгаалагчид болох өмгөөлөгч, сэтгүүлчдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар илтгэл, танилцуулга хийлээ.
ХЭҮК-ын гишүүн С.Дондов:
-Төрийн өндөр албан тушаалтнуудын дарамт шахалтаас үүдэлтэйгээр сэтгүүлч, өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх зөрчигдөж байна. Манай улс сэтгүүлчдийэ олон улсын индексээр хойгуур байр эзэлж байна. Үүнд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байна. Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдан гараагүй байна. Өмнө хуулийн хэрэгжилт төдийлөн хангалтгүй байна. Сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад мэдээллийг зохих журмын дагуу ил тод нээлттэй авах гэхээр зарим тохиолдолд хязгаарлагдмал байна. Төрийн байгууллагын хүнд суртал зарим тохиолдолд мэдээллийг олон нийтийн мэдэх эрхийг хангахад төвөг учруулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн санхүүжилт хараат бусаар үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна гэх зэрэг саналыг сэтгүүлчид өгсөн. Энэ мэт нь сэтгүүлчийн үйл ажиллагааг явуулахад төвөгтэй байдал үүсгэхэд нөлөөлж байна. Энэ асуудал дээр илүү анхаарч дагалдаж байгаа хуулиудын өөрчлөлтийг зохих журмын дагуу хийх шаардлагатай гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.