СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-04-30

“Санхүүгийн зах зээл мэдлэг түгээх өдөрлөг ”СИТИ” их сургууль дээр

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 цагийн өмнө

Хадгаламжийн даатгалын корпорациас “Санхүүгийн зах зээл мэдлэг түгээх өдөрлөг”-ийг цувралаар зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад ”СИТИ” их сургууль дээр зохион байгуулжээ. 

Тус сургуулийн оюутан, залуучуудад хөрөнгийн зах зээл болон даатгалын салбарын онцлог, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар мэдлэг, мэдээлэл олгох “Санхүүгийн зах зээл мэдлэг түгээх өдөрлөг”-ийг 2025 оны 04 сарын 29-ний өдөр зохион байгуулсан байна.

Өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Хадгаламжийн даатгалын корпорацийн ГХХАХ-ийн захирал А.Алтантүлхүүр болон бусад хамтрагч байгууллагын төлөөллүүд оролцжээ.

Өдөрлөгийн үеэр “Хөрөнгийн зах зээлийн хөгжил, цаашдын чиг хандлага”, “Эрсдэл ба даатгал”, “Хөрөнгийн зах зээл ба хөрөнгө оруулах боломж”, “Даатгагдсан хадгаламж” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, оюутан залуусын дунд мэдлэг бататгах асуулт, хариултын хэлэлцүүлэг өрнүүлжээ. Амжилттай оролцсон оюутнуудыг Хадгаламжийн эрхийн бичгээр урамшуулсан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.