СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-30

🔴LIVE: Ж.Хунан: Ялын бодлогыг нь чангалсаар байгаа ч бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг буурахгүй, өссөөр байна

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

ХЭҮК-оос Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлээ Хууль зүйн байнгын хороонд танилцууллаа.

ХЭҮК-ын дарга Ж.Хунан:

-Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн тоо эрс өсөж байна. Энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байна. Олон судалгаа, дүгнэлт гарч байгаа ч үр дүг гарахгүй байна. Үүнийг бид дахин эргэж харах ёстой. Бэлгийн хүчирхийллийн хохирогчдын асуудалд мэргэжлийн бүхий л байгууллагууд хамтраад нийлж байгаад жинтэй суурь судалгаа хиймээр байна. Шалтгаан нөхцөлийг нь илүү дэлгэрэнгүй судалж гаргая. Тэгэхгүй бол Манайх шиг цөөн хүнтэй улсын хувьд гамшиг. Дорвитой арга хэмжээг авах ёстой.

Мэдүүлэг олон удаа авах, эрэгтэй байцаагч асуух, орчин зэрэг хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх байдалд ихээхэн нөлөөлдөг. Сэтгэл санааны хохирлыг орхигдуулаад байна. Хүүхдийн эрхийн зөрчил ихээхэн гарч байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүүхдэд ээлтэй байлгая л гэж байгаа.

Ялын бодлогыг нь чангалсаар байгаа ч бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг буурахгүй, өссөөр байна. Хүүхэд нэгдүгээрт байж гэмээнэ бид хүүхдийн эрхээ хамгаална. Эрхзүйн боловсролыг дээшлүүлж, хүнээ хөгжүүлж, амьдралыг сайжруулж байж энэ төрлийн гэмт хэрэг буурна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Очир бат 88513191
4 цагийн өмнө
116.206.83.106

Зөв ярьж бна баярлалаа энэ нийгэмээс бол 30 жил хохирсон хүнйи талаар яриач

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.