™ watch d|
Улс төр | 2025-04-30

Японы хэвлэлүүд НИТХ-ын дарга А.Баярын айлчлалыг онцолжээ

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 долоо хоногийн өмнө

НИТХ-ын дарга А.Баяр Япон Улсад айлчилж Токушима мужийн Анан хотын дарга Иваса Ёшихиро, Анан хотын иргэдийн хурлын дарга Юаса Такахиро болон Монгол Улсын өргөмжит консул Каваүчи Широ нартай уулзсан.Энэ үеэр Японы тал Бейсбол спортын суурь гүйдэг матаг буюу тийболыг Монголд хөгжүүлэх, хүүхэд залууст энэхүү спортын давуу талыг таниулах хүсэлтэйгээ илэрхийлсэн.

Тэгвэл энэхүү айлчлалыг Японы зарим хэвлэл мэдээллийн байгууллага “Тийболоор дамжуулан олон улсын солилцоо хийгдэв” хэмээн онцлон мэдээлжээ. Тус мэдээлэлд “Монголын НИТХ-ын баг Токушима мужийн Засаг даргын тамгын газар зочиллоо. Монгол улсын Улаанбаатар хотын ИТХ-ын дарга Амарбаясгалангийн Баяр дарга, Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Широ Каваүчи тэргүүтэй 26 хүн тус мужийн Тамгын газарт зочиллоо. Монгол Улсад ирэх тавдугаар сард Ерөнхийлөгчийн ивээл дор тийболын тэмцээн явагдах тул, Япон дахь Монгол солилцооны нийгэмлэгээр дамжуулан тус албаныхан Анан хот болон бусад нутгаар зочилж, тийболын туршлага судалж, дасгал сургуулилттай танилцлаа. Мөн энэхүү айлчлалын үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Энэ айлчлалаар Монгол улс Улаанбаатар хот болон Токушима муж солилцооны дараагийн алхам руу шилжих хэрэгтэй гэж би бодож байна." хэмээн хэлснийг онцолсон байна. Тус мужид 2025 оны зун тийболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.