16 хүртэлх насны хүүхдийг фэйсбүүк, сошиал орчинд нэвтрэхийг хязгаарлах хуулийн төслийн талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулав.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Нийгмийн сүлжээнд 16 нас хүртэлх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн анхдагч төслийг боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж байна. Тус хуулийн ач холбогдол нь цахим орчин дахь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаална, хүүхдийн дэлгэцийн донтолт багасна, интернэтийн зохистой хэрэглээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Дэлхий нийтэд тус хуулийг хэрэгжүүлсэн олон тохиолдол байна. Сургуулиуд цахим хичээлийн хэлбэрт шилжсэн. Энэ асуудлыг тодорхой байдлаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж харж байна.
Хан-Уул дүүрэг EDU park нээгдсэн. Монголын хүүхдийн ордон баригдсанаас хойш анх удаа том хэмжээний сургалтын төв нэгтгэсэн төв нээлтээ хийсэн. Ийм төв олноор байгуулагдаасай гэж хүсэж байна. Хүүхэд сургууль, гэр бүлийн орчинд өсөөд нийгмийн орчин хаягдчихаад байна. Хүүхдэд зориулсан нэг номын сантай. Гадаа тоглох орчин хязгаарлагдмал байна.
Өнөөдөр дугуйлан секцгүй төрийн өмчийн сургууль байхгүй. Харин нэг сургалтад суух хүүхдийн тоо хэт их байгаа. Үүнээс шалтгаалж үр дүн бага байна. Багш нар маань хүүхдийг дугуйлангаар хөгжүүлье. Хөгжмийн зэмсэг, биеийн тамирын хэрэгсэл өгөөч гэдэг байсан. Энэ хүрээнд 2025-2026 онд 32 тэрбум төгрөгийг сургуулийн орчны тоног төхөөрөмжид зарцуулахаар төсөвлөж өгсөн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.