СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-30

🔴LIVE: Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн үүсмэл ордыг эзэмшиж байгаа компаниудтай хийх хэлэлцээр үргэлжилж байна

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

- Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд түүний үүсмэл ордын 34 болон 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшинэ гэдэг заалт байдаг. Үүсмэл орд нь стратегийн ордоо түшиглэсэн баялаг. Өнгөрсөн хугацаанд уурхайнуудыг түшиглэсэн үүсмэл ордуудыг бусдад ашиглуулахдаа ямар нэгэн нээлттэй сонгон шалгаруулалт хийхгүйгээр ашиглуулдаг байсан. Харин өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор уурхайг түшиглэсэн үүсмэл ордуудыг ашиглахдаа төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэх зарчмыг баримталж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тухайн овоолгыг ашиглаж байгаа тохиолдолд нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн компани нь гэрээ байгуулж, эзэмшлийнхээ 34 хувийг баялгийн сандаа хуримтлуулаад ашиглалтын болон бусад төлбөрөө үйлдвэртээ төлөөд явах ийм бололцоог өнөөдрийн Засгийн газрын хурлаар албажууллаа.

. Хэлэлцээр үргэлжилж байна. Хоёр долоо хоногийн дотор хэлэлцээрийн эцсийн үр дүнг танилцуулна. 

Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн тус үүсмэл ордуудыг ашиглаж байгаа компаниудын үйл ажиллагаатай танилцахад зэсийн агууламж өөр байдаг юм байна. Ингээд ашиг орлого нь хоорондоо зөрүүтэй. Зарим компани ашиглалтын төлбөр төлдөг байхад, зарим нь иргэдэд компанийн хувиа эзэмшүүлдэг байх жишээтэй. Эрдмин ХК Эрдэнэт үйлдвэрт 25 хувиа эзэмшүүлдэг байна. Ачит ихт ашиглалтын төлбөр төлдөг гэх зэрэг нөхцөл байдал нь өөр өөр байна. Иймд бид зайлшгүй магадлан шинжилгээ хийх шаардлагатай гэж үзсэн. Түүнчлэн Хэлэлцээрийг хэд хэдэн байдлаар хийж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.