СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-30

Хойд бүсэд хөрөнгө оруулалтын 15 төсөл хэрэгжинэ

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймагт зохион байгуулагдсан. Хуралдааны үеэр ирэх дөрвөн жилд бүсийн чанартай хөрөнгө оруулалтын 15 төсөл, арга хэмжээнүүдийг шийдвэрлэн Засгийн газрын тогтоолд тусгажээ.

1. Эгийн голын усан цахилгаан станц төслийг эрчимжүүлэх
2. Бага-Илэх боомт Хутаг-Өндөр чиглэлийн хатуу хучилттай авто замын ТЭЗҮ, зураг төслийн ажлыг эрчимжүүлэх
3. Монгол Улсын анхны Ерөнхий сайд А.Амарын мэндэлсний 140 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Булган аймаг-Бугат сумыг холбосон хатуу хучилттай авто зам барих, Булган суманд А.Амарын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор дурсгалын цогцолбор барих
4. Булган аймагт шинээр баригдах 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын санхүүжилтыг шийдвэрлэх
5. Аймгийн Хөгжимт жүжгийн театрын хөрөнгө оруулалтыг Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгах
6. “Бизнес инкубатор төв”-ийн барилгын ажлын санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгах
7. Дулааны станцын өр төлбөр, өмчлөлтэй холбоотой асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах
8. Баян-Агт, Сайхан, Могод сумыг улсын чанартай хатуу хучилттай авто замтай холбох, Гурванбулаг-Элсэн тасархай чиглэлийн авто замын ажлын зураг төслийн санхүүжилтийг 2026 онд шийдвэрлэх
9. "Тээвэр логистикийн төв" байгуулах асуудлыг судлах
10. Хойд бүсийн орон нутгийн хөгжлийн 6 төвийн инженер дэд бүтцийг хэрэгжүүлэх
11. “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах ажлыг судалж танилцуулах
12. Рашаант сумын нутаг дэвсгэрт байгуулахаар төлөвлөсөн зам дагуух үйлчилгээний цогцолборын газрын байршилд өөрчлөлт оруулах
13. Шинэ төрлийн таримал, малын тэжээлийн ургамал тариалалтыг нэмэгдүүлэх,
14. Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч, аж ахуй нэгжид 6.0 хувийн хүүтэй, 6 жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох
15. “Цахим аймаг, ухаалаг хот” зөвлөмжийг гаргаж, хэрэгжүүлэх төслүүд хэрэгжинэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.