СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-29

Орон нутагт ажил хайгчдыг эрэлтэд нийцсэн урт, богино хугацааны сургалтад хамруулах шаардлагатай

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 цагийн өмнө

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын /ХХҮГ/ үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрбээр "Иргэдийг ажилтай орлоготой болгох, зорилтод бүлгийн хүн амын амьжиргаа, хөгжил оролцоог дэмжихэд анхан шатны байгууллагуудын үүрэг оролцоо чухал. Орон нутагт ажиллах үеэр шинэ батлагдсан журам, үйлчилгээг орон нутагт нэвтрүүлэх, мэдээлэл хоцорч хүрэх зэрэг асуудал ажиглагдаж байна. Иймээс салбар дундын мэдээллийн урсгалыг сайжруулах шаардлагатай.

Он гарсаар аймгийн ХХҮГ-т 70 гаруй иргэн ажил хайгчаар бүртгүүлжээ. Ажил олгогч болон ажил хайгчдын эрэлт хэрэгцээг тодорхойлж, мэргэжлийн боловсролын байгууллагуудтай хамтран урт болон богино хугацааны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахад анхаарах хэрэгтэй.
Мөн Job center-ийн үйл ажиллагааг орон нутагт идэвхжүүлэх, хувийн хөдөлмөрийн биржүүдтэй хамтран ажиллах, шинэлэг, чирэгдэлгүй хөдөлмөр, халамжийн үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллахыг аймгийн ХХҮГ-ын хамт олонд захилаа.

Тус газар өнгөрөгч 2024 онд Нийгмийн халамжийн сангаас давхардсан тоогоор 46 мянга гаруй иргэнд 40,2 тэрбум төгрөг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөтөлбөрт 1700-аад иргэнийг хамруулж 2,6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Орон нутгийн иргэдэд хөдөлмөр халамжийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай үзүүлэхэд технологийн шийдэл, автомашины хүрэлцээ зэрэг хүндрэл бэрхшээл гардаг тухай салбарын удирдлагууд хэлж байв. Газар нутгийн онцлогоос шалтгаалж цахим үйлчилгээ иргэдэд хүрэх боломжгүй байдаг учраас шаардлагатай зарим үйлчилгээг цаасан суурьтай үзүүлдэг байх шаардлагатай" гэдгийг дурдаж байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.