СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2025-04-29

СБД-ийн 248-р цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын ажил дуусжээ

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 цагийн өмнө

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах 248-р цэцэрлэгт 6 бүлэг бүхий 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулахад бэлэн болжээ. 

Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь зоорьтой хоёр давхар бөгөөд заах арга зүй, зан заншлын төв, урлаг заал, бүлгийн болон багш нарын өрөө, гал тогоо зэрэг бусад хүүхдийн сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн тохижилтууд хийжээ. Түүнээс гадна ашиглалттай дээвэр хэсэгт хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан хашлага бүхий тоглоомын талбай байгуулснаар хүүхдүүдийн салхилах, тоглох орчин нэмэгдэж байна. Тус өргөтгөл баригдсанаар төрийн өмчийн цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж, харьяа хорооны хүүхдүүд эрүүл, аюулгүй, стандартад нийцсэн сургалтын орчинд суралцах боломж бүрдэж байгаа юм.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар зураг төслийг “Эм Эс Эл” ХХК боловсруулан ерөнхий гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллаж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.