Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нарын шуурхай хуралдаан өнөөдөр болжээ.
Хуралдаанаар өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дүүргийн Засаг даргаас зарим үүрэг чиглэлийг өгсөн байна. Тодруулбал халиа дошинд өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлж газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулах, мөн сургуулийн цэцэрлэгийн орчимд газар чөлөөлөлт явуулж автомашины зогсоол хийх зэрэг ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж ажиллахыг үүрэг болгожээ.
Түүнчлэн ногоон байгууламжийн тохижилтын ажлыг гүйцэтгэх мод тарих байршлыг тогтоох, хороодын гудамж талбайг түрж тэгшлэх байршлыг тогтоож судалгааг нэгтгэх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох газар хэлтэст үүрэгджээ.
Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, гудамж талбайн нэр хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан хэрэглэх болсонтой холбоотойгоор хаягжилтыг солих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хашаа, хайс чөлөөлөх, зогсоол дээр удаан хугацаанд зогссон автомашинуудыг ачиж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн байна уу.СХД-ийн 18-р Хороо 22-б-байрны иргэдийг төлөөлж байна.Манай байрны хойд тал буюу ХҮТ-16-талаасаа бороо орох үер болох болгонд манай энэ байрны "Граж "-байнга ус орж ирдэг.Хамгийн гол уг байрны борооны ус зайлуулах шугам хоолойг дутуу барьсан гэдэг.Ийм энэ асуудлыг Ус суваг ,Барилга байгууламж ,Гео-зүйн газар дутуу хийсэн энэ ажлаа гүйцээж хийж өгнө үү гэж уламжлал өгнө үү.Баярлалаа.