СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-04-29

Ц.Анандбазар дүрэм зөрчиж Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч болсон гэв

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазарыг зарим тамирчин болон клубийнхэн эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

Тодруулбал, Монголын Хөл бөмбөгийн холбооны ээлжит бус их хурал өчигдөр /2025.04.28/ болж, тус холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг сонгосон. Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазарыг зарим тамирчин болон клубийнхэн эсэргүүцэж байгаагаа мэдээлсэн. Түүнчлэн нэр бүхий тамирчид талбай дээр гарахгүй гэж мэдэгдэж эхлээд байгаа. Ц.Анандбазарыг холбооны дүрэм зөрчин нэр дэвшиж сонгогдсон гэж шигшээ багийн тоглогч Д.Төрбат хэлж байна.

Тэгвэл Монголын Хөл бөмбөгийн тоглогчдын холбоо, дээд лигийн "Очир" зөвлөл хамтран  шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагад Ц.Анандбазарыг огцруулах, ээлжит бус их хурлыг зарлах, дүрмийн өөрчлөлт, шинэчлэл хийж, сонгуулийн хороогоо шинэчилье гэж шаардаж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Бузарыг зайлуулаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.