СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-04-28

С.Энхболд: Эмийн үнийг хөнгөлөхөд 1.6 тэрбум төгрөг зарцуулсан

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

ЭМДЕГ-аас хөнгөлөлттэй эмийн санхүүжилтэд 9.6 тэрбум төгрөг зарцуулсан гэх асуудлаар ЭМЯ-наас мэдээлэл хийв. 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий гарын дарга С.Энхболд:

-Жил бүр ЭМДС-гийн 7 хувийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулдаг. Энэ жил ЭМДЕГ 2.5 их наядын 135 тэрбумыг нь хөнгөлөлттэй эмэнд зарцуулахаар УИХ-аар баталсан. ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сангаар дамжуулан, хөнгөлөлттэй эмийг олгодог. ЭМЯ-ны дэргэдэх Эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад батлагдсан, Монгол Улсад бүртгэсэн, жороор олгодог эмийн үнийг хөнгөлдөг.

Монгол Улс аль өвчлөл тэргүүлэх шалтгаан болж байна, түүнд ямар эм хэрэглэж байгааг Эмийн жагсаалтад бүртгэж, ингээд ЭМДС-гаас хувь хэмжээг тогтоож, үнийг нь хөнгөлдөг гэсэн үг. Хөнгөлөх хувь хэмжээг ЭМДЕГ тогтоодог. Тодруулбал, уналт таталтын эсрэг эмийг 18 хүртэлх насны хүүхдэд 100 хувь үнэгүй олгодог. 590-ээд төрлийн эмийн үнийг 30, 50, 70 хувь хямдруулж олгодог. Үүнээс 138 тэрбум төгрөгт багтааж, эмийн сангаар хөнгөлөлттэй эм иргэдэд олгож байна. 

Эм эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын тухай хууль 2024 оны зургаадугаар сард батлагдсан. Үүний дагуу журмыг шинэчлэн батлах ёстой. Одоогоор уг журмыг шинэчлээгүй байна. Тиймээс ЗГ-ын 2024 оны 42-р журмаар зохицуулж байна. Энэ журмын 4 дэх заалтаар ЭМЯ тусгай сан үүсгэж, уг санд санхүүжилтийн эх үүсвэрийг төвлөрүүлж, цааш шилжүүлэхээр тусгасан. Энэ журмын дагуу ЭМДС-гаас эмийн үнийг гаргасан.  

2024 оны 11 сард эмийн агентлагаас тооцооллыг гаргаж явуул гэдэг албан бичиг манай байгууллагад ирсэн. Үүний дагуу манай байгууллага хөнгөлөлттэй, нэг үүсвэртэй эмтэй холбоотой урьдчилсан тооцооллыг гаргаж өгсөн. Ингээд тооцоолол хийхэд нийтдээ 9.6 тэрбум төгрөг гарахаар байна гэдэг урьдчилсан дүн гарч, үүнийг албан бичгээр хүргүүлсэн юм билээ. Түүнээс биш

ЭМЯ-ны Эм эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн дарга Л.Намхайноров:

-Засгийн газрын тогтоол, хуульд зааснаар бид гадаад улсаас эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авахдаа нэг эх үүсвэрээс эсвэл дамжуулан худалдан авдаг.

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй олгогддог 18 нэр төрлийн эмийг БНСУ-ын дөрвөн үйлдвэрлэгчидтэй хэлцэл хийн үнэ тохирч Монгол Улсын дотоодын зах зээлд оруулж ирж, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм олгодог эмийн сангуудад дамжуулж иргэдэд хүргэж байна. Эрүүл мэндийн даатгал дээр хамгийн их ачаалал үүсгэж байгаа, хамгийн их төсөв зарцуулагдаж байгаа эм байдаг. Энэ тооцооллоор 23.5 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Наран
6 цагийн өмнө
116.206.83.106

Эрүүлийг хамгаалах салбарыг унагаж хувийн эрх ашигтаа дэндүү ашиглаж иргэдийн амь нас өвчин зовлонгоор зоолж байгаа танартхэзээ нэгэн цагт хариу ирлэг л юм шүү лээ өнөөдрийн олж байгаа мөнгө чинь эргээд өөрт чинь байг гэхэд үр хүүхдүүдинь лай ланчгий нь үшрнэшүү ямар ханаж цаддагүүй хүмүүс вэ .өвчтөнбид уусан эмэндээ л хордохоос өвчин илааршмж байгаа юм бөйхгүй шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.