Иордан улсын Амман хотноо зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын U15, U17 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд явагдахад бэлэн болоод байна
Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нь шинэ тутам үүсгэн байгуулагдсан World Boxing холбооны хамаарал бүхий Asian Boxing холбооноос зохион байгуулж буй анхны тивийн чанартай тэмцээн юм.
Манай хоёр тамирчин өрсөлдөгчдөө илт илүүрхэн ялсаар хүрэл медаль болзол хангаж улмаар өнөөдөр /дөрөвдүгээр сарын 27/ мөнгөн медалийн төлөө тулалдана. Тодруулбал: залуучуудын эрэгтэй -75кг жинд Т.Даваажав Узбекистаны тамирчинтай, эмэгтэй -46кг жинд А.Алтанзул Казахстаны тамирчинтай тус тус тулалдах оноолттой байна.
Тэмцээн өнөөдөр /дөрөвдүгээр сарын 27/ Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхэлнэ.