Монгол тулаанчдын ур чадвар, чансааг таниулан сурталчлах зорилгоор “Nomadic Fighting Championship” тулааны спортын ММА, Кикбокс, Муай Тай, Сабмишн Грапплинг гэсэн дөрвөн төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Уг тэмцээнд Узбекстан, Киргизстан, Украйн, Тайланд, Казакстан, ИБНВУ-ын чансаа өндөр, шилдэг тамирчид оролцох бөгөөд есөн тулаан болно.
Энэ удаагийн тэмцээний оргил тулаанд холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ “NFC” холбооны хамгийн анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр Тайланд Улсын тамирчин TANAVIT- LIKIT тулалдана. Мөн уг тэмцээнийг олон улсын шилдэг шүүгчид шүүнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.