Дорноговь аймгийн Сайхан дулаан сумын улаан шороот нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт ургийн гажигтай ботго төрсөн талаар иргэний бичлэг цахим орчинд нийтлэгджээ.
Малын ургийн гажгийн талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар дараах мэдээллийг өгөв.
Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар:
-Малын ургийн гажиг гарсаар ирсэн. Өмнө байснаас илүү олон ургийн гажигтай мал төрснийг судалгаагаар тогтоогоогүй. Хоёр толгойтой, хоёр бөгстэй мал өмнө нь ч төрсөн, одоо ч төрсөөр байна. Өнөө үед хүмүүс үүнийг нийгмийн сүлжээнд зургийг нь авч байрлуулахаар олон хүний анхааралд өртөөд байна. Түүнээс социализмын жилүүдэд ч малын ургийн гажиг гарч байсан. Ургийн гажиг зөвшөөрөгдөх хэмжээнээс даваагүй. Ер нь 100 мянган малд нэг тохиолддог. Онцгой олон болсон удаагүй. 1980-90-ээд онд нийгмийн сүлжээ гэж байсангүй. Ямар гажигтай мал төрдөг вэ гэхээр 6, 8 хөлтэй, бөгс нь битүү, тагнайгүй төрөх нь бий. Гэхдээ энэ нь өмнөх судалгаанаас буурсан байж болох талтай гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Малчид яагаад сүүлийн үед олон гарлаа гээд бна.?