УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг БНСУ-ын эмийн үйлдвэрээс хууль бусаар эм оруулж ирж байна хэмээн мэдэгдэж, прокурорт шалгуулна хэмээсэн юм.
Ингэхдээ хууль дүрэм зөрчиж, гадны таван үйлдвэрийн 23 төрлийн эмийг ямар ч сонгон шалгаруулалтгүй оруулж ирсэн. Эхний гурван сард даатгалын сангаас 9,6 тэрбум төгрөг төлсөн. Энэ гэрээг хийх гэж ЭМДЕГ-ын даргаар С.Энхболдыг томилсон уу. Гурван жилийн гэрээгээр нийтдээ 120 тэрбумаар хууль бусаар эм худалдаж авна гэсэн юм.
Энэ талаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболд:
-9,6 тэрбум төгрөгийн санхүүжилт гараагүй. Би ажлаа аваад дөрвөн сар болж байна. Засгийн газрын 42 дугаар тогтоолын хүрээнд манай байгууллага нийтдээ эмэнд тэрбум 600 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Нийт 18 нэр төрлийн эм 50-70 хувийн даатгалын сангийн хөнгөлөлттэй иргэдэд очиж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.