Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг "С.Баярцогтын хүн" хэмээн чуулганы хуралдааны танхимд зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Ерөнхий сайд намайг УИХ-ын гишүүн гэж үзэхгүй байгаа юм байна. Жудаг овогтой Баярмаа надад хэн ч нөлөөлдөггүй. Ардчилсан намын бүлгийн хурал дээр энэ асуудлыг ярилцана" гэх байр суурийг илэрхийлж мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Би ерөнхий сайдтай тоо ярьсан. Намайг УИХ-ын гишүүн гэж үзэхгүй байгаа юм байна. 125 гишүүн байгаа юм байна гэж ойлголоо. Өнөөдөр Засгийн газар олон нийтээс сонгогддог төлөөллийнхөө дээр гараад суучихсан байна. УИХ-ын гишүүдийг юман чинээ боддоггүй юм байна. Таван жил ерөнхий сайдаар ажилласан хүн шүү дээ. Нүүрс зарсан тэр их мөнгө хаана байна. Ард иргэдийн амьдрал яагаад сайжрахгүй байна гэдгийг асуух бүрэн эрхтэй. Би хууль зөрчөөгүй. УИХ-ын Засгийн газрын хуулийн хэлтэс болсон гэдэг шүүмжлэл яваад удаж байна. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил. Миний зүгээс Ардчилсан намын бүлгийн гишүүдтэйгээ ярилцана. Бүлэг дээр шийдвэр гаргана. УИХ-ын гишүүнийг дураараа доромжлох эрхтэй үгүйг судлах хэрэгтэй байх.
Би өөрөө өдий хүртлээ хэн нэгнээр хэлэх үгээ заалгуулж байсан удаагүй. Жудаг овогтой Баярмаа бие хүн. Миний үгийг хэн ч зааж өгдөггүй. Надад хэн ч нөлөөлдөггүй. С.Баярцогт намын тэргүүн дэд дарга би намын дэд дарга гэдэг утгаараа уулздаг. Гэхдээ тавдугаар сараас хойш уулзаагүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонгогчдын санлаар биш намын жагсаалтаар гарсан юм болохоор жагсаалтад оруулсан хүнийхээ үгээр ярьж байгаа ш дээ
Намын булхайгаар сонгогдсон чи ч юув дээ. Цэцэрхэж хэн ч чадна. Монголыг Оюун-Эрдэнэ хөгжүүлэхгүй байгаа юм уу. Мэдэж байгаа юм бол чи заагаад өгөөч.