СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-04-25

“Nomadic Fighting Championship” тулааны спортын 4 төрөлт тэмцээн энэ сарын 27-нд

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 цагийн өмнө

Монгол тулаанчдын ур чадвар, чансааг таниулан сурталчлах зорилгоор “Nomadic Fighting Championship” тулааны спортын ММА, Кикбокс, Муай Тай, Сабмишн Грапплинг гэсэн 4 төрөлт олон улсын тэмцээнийг энэ сарын 27-нд зохион байгуулах гэж байна.

Уг тэмцээний үеэр  9 тулаан явагдах бөгөөд Узбекстан, Киргизстан, Украйн, Тайланд, Казакстан, ИБНВУ-ын чансаа өндөр, шилдэг тамирчид оролцох юм.

Энэ удаагийн тэмцээний оргил тулаанд холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ “NFC” холбооны хамгийн анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр Тайланд Улсын тамирчин  TANAVIT- LIKIT тулалдана. Мөн уг тэмцээнийг олон улсын шилдэг шүүгчид шүүнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.