УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Засгийн газрын 2025 оны 21 ба 86 дугаар тогтоолын дагуу баригдах Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлтийн ажиллагаа Хөшигийн хөндийд 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр боллоо.
Энэхүү төслийн нээлтийн ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр болон Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар үг хэлж, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал болон албаны бусад хүмүүс оролцлоо.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий дэх Хүннү хотын тээвэр ложистикийн төв рүү чиглэсэн энэхүү 3-р зэрэглэлийн салбар төмөр зам нь 102,5 километр урттай бөгөөд 1520 мм царигтай, 3 өртөө, 4 зөрлөгтэй, 2,5 километр урт гүүрэн байгууламжтай байх юм.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцна.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэхүү төслийн захиалагч Зам тээврийн яам, зохион байгуулагч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байх бөгөөд дотоодын 110 орчим ААН-ийн 2500 гаруй ажилтнуудыг татан оролцуулж таван сарын хугацаанд барьж байгуулах юм.
Энэ төсөл хэрэгжсэнээр:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.