СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2025-04-25

Гадаадын тусгай албатай хамтарсан иргэн Д.Нямжавын ялыг хэвээр нь үлдээлээ

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
8 цагийн өмнө

Гадаадын тагнуулын байгууллага, тусгай албаныхантай хамтарсан гэм буруутай гэж анхан шатны түүх дүгнэсэн иргэн Д.Нямжавт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх oчигдoр хаалттай хэлэлцлээ.

Тэрбээр өмгөөлөгч Г.Наранбаатар, Д.Тамир нарынхаа хамтаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан аж. Д.Нямжавт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр хэлэлцэн, нээлттэй хорих байгууллагад найман жил хорих ял шийтгэсэн билээ.

Түүнийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэрбээр Азийн нэгэн орны тусгай албаны хүмүүстэй хамтарч ажиллаж мөнгө авсан хэмээн буруутгагдсан байдаг. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.