УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Мандхай дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр, Гурил өргөн хэрэглээний бараа. Хэрэглэгчийн худалдан авалт сул байгаа үед үнийг бууруулах ёстой. Гэхдээ бид салбарын эрсдлийн асуудлыг давхар ярих ёстой. Гурилын импортыг тэглэх юм бол дотоодын үйлдвэрүүд хаалгаа барьж, ажиллах хүч өөр салбар руу шилжиж, тарж бутраад алга болно. Салбарт үлдэж байгаа компаниуд рапс тариалж хөрсөө "алах" вий. Гадаадаас орж ирэх гурил одоо хямд ч гэсэн цаашид үнээ нэмбэл яах вэ. Үнийг хянаж чадахгүй, гурилын хараат улс болох эрсдэл үүсэх вий. Таван жилийн дараа энэ салбарыг босгож чадах уу.
Гурилын үнийг тэглэхээс илүү тодорхой квот тогтоох юм уу өөр төрлийн зохицуулалт хийвэл дээр гэсэн санал байна. Алсыг харж салбарын хөгжлийн дэмждэг байвал зүгээр шүү.
Хоёрдугаарт, Яамны бодлого гаргаж байгаа удирдлагуудад шүүмжлэлтэй хандаж байгаа өнцөг нь 2-3 хан сая хүнтэй зах зээлийн гурилын үнийг буулгаад бариад л байх юм уу. Гэтэл Турк, Орос, Казахстан, Германчууд гурилаа экспортолж чаддаг. Манай орон органик шим тэжээлтэй газар нутагтай улс тул ялгамж үүсгээд гурилаа гадаадад гаргах бүрэн боломж байна. Гурилын бизнес масс үйлдвэрлэл явуулж байж нэгжийн үнэ буурдаг. Улирлын чанартай бизнесийг ингээд бариад байгаа нь салбараараа хөгжихгүй харагдаж байна. Гурван сая хүнд биш 5 сая зах зээлд гаргах бодлогыг бариач. Үйлдвэрлэгчид хөгжинө шүү дээ. Яам энэ бодлого дээр анхаарч ажиллаач ээ гэх байр суурийг илэрхийлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
1-рт тэр дэмжих зээл, сангийн зээлийг чинь Гачуурт,ариг-ус,Алтай,Дорнод гурил гэх мэтчилэн зээл шаардлагагүй том том компаниуд хуваагаад авчихдаг үлдсэнийг нь энэ хэдтэй холбоотой хэдэн компаниас тоотой хэд нь авч чадахаараа аваад бусдыг нь улс буцаагаад татчихдаг.Харин эдгээр компани нь эргээд зээлээ төлдөггүй өр болоод байж л байдаг. 2-рт хяналтын байгууллага нь хяналтаа тавиад,компаниуд нь сэлгээ тарилт технологио барьж чадвал тосны ургамал муу зүйл биш.харин ч хөрсөндөө ч,нөгөө муу зээл тусламж авч чаддагүй өрнөөс өрний хооронд амьдардаг жижиг компанид хэрэгтэй. 3-рт.өөрийг чинь Х.Баттулгын ойрын хамаатан гэдэг юм байна лээ.Үнэн бол Ариг Ус болон милхаус хоёр компаниараа дамжуулж авсан банк,сан,төрийн дэмжлэгээс авсан хэдэн тэрбумын өрийг нь нэг лавлаад асуугаад тодорхой хариу өгчихөөч.Сангаас авсан зээлийн баримтыг хамаарал бүхий этгээд чинь устгачихсан гээд хов яригдаад байдаг шүү
ер нь дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг гаднаас оруулах ,татвараас чөлөөлж болохгүйлдээөөрсдийнхөө цөөхөн хэдэн үйлдвэрээ хямралд оруулнаа