УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: ХМБ болон зарим сэтгүүлчдийн зүгээс энэ хуулийн үзэл бариммтлалтай санал нийлэхгүй байгаа тал байна. Хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн гэлээ. ХМБ-ын төлөөлөл хэр оролцов?
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хэлэлцүүлгийг аль болох өргөн хүрээнд явуулсан. Сэтгүүлчдийн дунд явуулсан өмнөх хэлэлцүүлгүүдээс хамгийн олон, хамгийн өргөн хүрээнд хийгдсэн. Эсэргүүцсэн, дэмжсэн байр суурь байсан. Хамгийн түрүүнд МСНЭ-ийн байр суурийг харсан. Хүндэтгэн дурсахад МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Ө.Отгонбаатар маш их дэмжиж байсан. Ярилцлага өгч байр сууриа ч илэрхийлж байсан. ХМБ-ыг төлөөлж МСНЭ-ээс төлөөлөгч орж ирсэн байгаа.
Олон ургаль үзэл байна. Одоо мөрдөгдөж байгаа хууль маш сайн зохицуулалттай гэж үзэх нэг хэсэг байна. Тэрхүү 4 зүйлтэй хууль энэ төсөлд орчихсон байгаа. Үг үсгээрээ байж байна. Нөгөө талаар зохицуулахгүй байгаа харилцаа буюу сэтгүүлчийг эх сурвалжаа нууцлах, илт худал мэдээлэл гэж юу болохыг тодорхойлохгүй байгааг, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэж яг юу болохыг тодорхойлохгүй байгааг, төрийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэт үүрэгтэй байгааг хязгаарлахгүй байгаа чиг үүргийг хууль гаргаж л зохицуулахгүй бол болохгүй байна.
Нөгөө талаас төр хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангана гэж юу байдаг юм бэ гэх ойлголт бий. Төр өөрөө хууль баталдаг. Нийгмийн харилцааг хамгаалж Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиудаа баталж хүний эрх чөлөө, амь нас эрүүл мэндийг хамгаалдаг. Сэтгүүлзүйг ямар нэг халдлагаас хамгаалах үүрэгтэй гэх талаас хуулийн төсөл боловсруулсан.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Хоёр зүйл дээр л асуудал төвлөрнө. ХМБ эрх чөлөөтэй хэвлэн нийтлэх эрхээ бүрэн эдлэх ёстой. Төрөөс хянаж цагддаг байж болохгүй гэх байр суурийг тогтмол илэрхийлнэ. Нөгөө талаас хуулиар гүтгэгдсэн нэр төр, үүнээс үүсэх сөрөг үр дагавартай холбоотой асуудал, мэдээллийн үнэн зөв гэдгээ ХМБ-ууд хэрхэн нягталж, хэрхэн хариуцлага хүлээх вэ гэх хоёр асуудлыг л зөв зохицуулах ёстой шүү. Ер нь тэгээд салбарынхан хамгийн их эсэргүүцэж байгаа заалт аль вэ?
ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа: Хэвлэл мэдээллийн ёс зүйн зохицуулалтыг хуульчилсан байна гэх заалт дээр сэтгүүлчид хамгийн их эсэргүүцэж байна. Энэ заалтыг татаж аваасай, ёс зүйн хүрээндээ зохицуулах заалт гэж харж байгаа. Мөн хэтэрхий компаний зарчим руу шахаж байгаа нь зөв үү буруу юу гэдгийг ярьж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгүүлч нар даварч байгаа шүү голдуу захиалгат гүтгэлэг …