СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2025-04-24

🔴 А.Ганбаатар: УИХ-ын гишүүд та бүхэн олон нийтийн хардлагын субьект гэдгээ ойлгоосой

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 цагийн өмнө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав. 

УИХ-ын гишүүн А.Ганбаатар:

-2023 оны байдлаар манай улсын хэвлэлийн эрх чөлөө дэлхийн бусад орнуудтай харьцуулахад 88 дугаар байрт жагсжээ. "Асуудалтай" гэх категорт орсон. Харин 2024 онд 109 дүгээр байрт орж "Хүнд нөхцөлтэй байна" гэх ангилал руу шилжсэн. 

1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг сайн болсон гэж ярьдаг ч хэрэгжилт нь ТЭГ байна. Өнөөдрийн шинэчилсэн найруулга хэрэгтэй байгаа ч төрийн өндөр алба хашиж байгаа гишүүд та бүхэн "Төрийн өндөр албан тушаалтан"  олон нийтийн хардлагын субьект гэдгээ ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгочихвол энэ хуулийн үзэл санаа логикийг ойлгох болно. Сэтгүүлч төрийн өндөр албан тушаалтныг хардах эрхтэй. Харин гишүүд "буруугүй" гэдгээ нотлох ёстой.

Эрүүгийн хуулийн 13-ын 14 дүгээр зүйлийг авч хаях хэрэгтэй. Сэтгүүлч хэвлэн нийтэлснийхээ төлөө эрүүгийн хуулиар шийтгүүлдэг жишээ дэлхийд байхгүй. Мөн ёс зүйг хуульчилдаггүй юм. Энэ бол хэвлэл мэдээлэл өөрөө өөрийгөө зохицуулах байдлаар шийдэгддэг асуудал шүү.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.