"Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг ялладаг асуудлыг эрүүгийн хуулиас авч хаяхыг хэрэгтэй" гэж УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:
-Сэтгүүл зүйн салбар эдийн засгийн хараат бус байж чадаж байна уу? Улс төрийн намаас санхүүждэг, реклам сурталчилгаанаас хэдий хэмжээний мөнгө олдог вэ? зэрэгт судалгаа хийж үзсэн үү? Намууд сонгуулийн үеэр хэдэн төгрөг хэвлэлд зарцуулсан гэсэн тоо байна уу? Эрүүгийн хуулиар хичнээн хүн ял шийтгэл авч шийтгэгдсэн бэ? Хувь хүний хувьд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг ялладаг асуудлыг эрүүгийн хуулиас авч хаяхыг хэрэгтэй.
Энэ хуульд хэчнээн хүч оруулсан үг хэллэг байгаа юм бэ. Сэтгүүлч эх сурвалжаа яагаад ч хэлэхгүй байж болдог нөхцөлийг оруулж болдоггүй юм уу. Түүний суурь шалтгаан нь юу юм бэ. Шүүх, цагдаа нь л нотолно биз дээ. Сэтгүүлч хүн үүнийг нотлох, ил гаргах албагүй гэдгийг хуульчилж болохгүй байгаа суурь шалтгаанаа хэлж өгөөч?
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:
-2020 оны УИХ-ын сонгуулийн хэвлэл мэдээлэлд албан ёсоор 1 тэрбум 633 сая төгрөг зарцуулсан гэдэг судалгааны дүн байна.
Хуулийн төсөл дээр эх сурвалжаа нууцлах эрхтэй гээд хуулийн төсөлд оруулж ирсэн. Эх сурвалжаа нууцлах эрх ерөөсөө хамгаалагддаггүй. Ганцхан МҮОНТ-ийн сэтгүүлч л эх сурвалжаа нууцлах эрхтэй гээд хуульд байгаа. Бусад бүх зүйл дээр сэтгүүлчийг дуудаад эх сурвалжийг нь асууж байгаа. Үүнийг хамгаална. Эрүүгийн хуулийн дагуу баталгаажуулж, дагалдах хууль дээр нэмэлт оруулсан байгаа. Илт гэдэг нь хүч оруулсан утгатай биш. Олон жил ашиглаж ирсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.