СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-24

Ц.Идэрбат: Хүний нүүрэнд гар утсаа тулгаад хүссэн хариултаа авах гэдэг хүмүүсийг яаж зохицуулах вэ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Хэвлэл мэдээллийн салбар гэх үү, сошиал орчны асуудалд ямар бодлого барих ёстой вэ. Алив зүйл сайн, муу талтай. Сайн тал нь иргэдэд хурдан мэдээлэл хүргэдэг, ил тод байдал, үг хэлэх эрх чөлөө гэх мэтчилэн бий. Сөрөг тал нь юу вэ гэдгийг бодож байх ёстой юм болов уу. Сошиал идэвхтэй болсноос хойш арван жилийн хугацаанд Монголын нийгэмд юу болж буйг дүгнэж байгаа болов уу. Эрүүл байсан хүн СЭМҮТ-д очиж, шоронд хоригдож, эрэгтэй байсан хүн эмэгтэй болоод хувирчихлаа. Монголын сошиалын дараагийн арван жилийг яаж харах вэ. Сошиал бол албан бусаар Монгол Улсын хэвлэл болсон. Зүгээр байгаа хүний нүүрэнд гар утсаа тулгаад хүссэн хариултаа авах гэдэг хүмүүсийг яаж зохицуулах вэ. 

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Энэ удаагийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн зорилго нь мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн сэтгүүлчийн асуудлыг хөндсөн. Бусад инфлүүнсэр гэдэг ч юм уу олон дагагчтай лайв хийдэг хүмүүсийг өөр хуулиар зохицуулах байх. Энэ хуулийн хүрээнд зохицуулахгүй. Харин мэргэжлийн хэвлэлд харьяалагдах мэргэжлийн сэтгүүлчид ажлаа хийснийхээ төлөө шийтгэл хүлээхгүй байхаар зохицуулж байна.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-Эрх чөлөөтэй байхад хууль хэрэгтэй юу, үгүй юу. Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно гэсэн 1998 оны хууль бий. Энэ хууль үндсэндээ хэрэгжсэнгүй. Бараг л бүх төрийн байгууллага, төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниуд хажуудаа хэвлэлтэй. Бараг л бие засахаас бусад үедээ сэтгүүлч дагуулаад явж байна. Улстөрчид бүхэлдээ л рийлс, контент хийж шоудсан хүмүүс боллоо. 1998 оны хуулийг хэрэгжүүлэх тал дээр ажилласангүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.