Хадгаламжийн даатгалын корпораци нь Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хөрөнгийн зах зээл болон даатгалын салбарын онцлог, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар мэдлэг, мэдээлэл олгох “Санхүүгийн зах зээл мэдлэг түгээх өдөрлөг”-ийг 2025 оны 04 сарын 23-ны өдөр зохион байгуулжээ.
Тус өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Хадгаламжийн даатгалын корпорацийн Захиргаа удирдлагын газрын захирал Х. Гэрэлт-Од, ГХХАХ-ийн захирал А.Алтантүлхүүр болон бусад хамтрагч байгууллагын төлөөллүүд оролцжээ.
Өдөрлөгийн үеэр “Хөрөнгийн зах зээлийн хөгжил, цаашдын чиг хандлага”, “Эрсдэл ба даатгал”, “Хөрөнгийн зах зээл ба хөрөнгө оруулах боломж”, “Даатгагдсан хадгаламж” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, оюутан залуусын дунд мэдлэг бататгах асуулт, хариултын хэлэлцүүлэг өрнүүлжээ. Амжилттай оролцсон оюутнуудыг Хадгаламжийн эрхийн бичгээр урамшуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.