Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Сэтгүүл зүйн салбарт 28 жил ажилласан хүний хувьд энэ хувьд мэдээлэл авах эрх чөлөөг нь нээж өг. Ажилд нь бүү саад бол. Хүн гүтгэх гэдэг бол хувь сэтгүүлчийн өөрийн ёсзүйгээр тодорхойлдог. Үүнийг зөвхөн нээлттэй мэдээллээр зохицуулж өгдөг. Бүх мэдээлэл нээлттэй байвал сэтгүүлчийн гүтгэх эрх чөлөө нь тэр хэрээр хаагддаг. Өөрөө дампуурах эрх чөлөөг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгөх ёстой. Эх сурвалжаа нууцлах заалт орсонд баярлаж байна. Түүнчлэн хэнийг хэвлэл мэдээллийн реакци гэх вэ гэдэг вэ гэхээр татвар төлдөг байгууллагыг хэлнэ. Тэрнээс хэдэн компьютер өрж тавьсан залуусыг мэргэжлийн байгууллага гэж хэлэхгүй. Төрийн өмч орон нутгийн байгууллага тендер зарлана гэдэг зөв шүү дээ. Энэ хуулийг дахиж сайн базаж янзалмаар байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.