СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2025-04-24

🔴 О.Алтангэрэл: Төрийн алба дэргэдээ студи, редакц үүсгэн байгуулдаг. Энэ байдлыг хяналттай болгоно

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Энэ хууль байгууллагын шинжтэй хууль болсон байна. Төрийн байгууллагын дэргэд байгаа энэ олон албыг яаж зохицуулах вэ?

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:

-Хуулийн төслийн 6.5-д төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагааг тусгайлан сурталчлуулах бол хэвлэл мэдээллийн байгууллагын хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулна гэж оруулж ирсэн. Тендер зарлана. Төрийн алба дэргэдээ студи, редакц үүсгэн байгуулдаг. Энэ байдлыг хяналттай болгоно. Үүнийг энэ хуулиар зохицуулна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.