Нийслэлийн прокурорын газраас “Төгрөг нуур”-ын ордтой холбоотой асуудлаар өнөөдөр /2025.04.24/ мэдээлэл өгөв.
Нийслэлийн прокурорын газар:
-2025 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ЗГХЭГ-аас гэмт хэргийн талаарх мэдээллийг ирүүлсэн. Уг мэдээллийг Авилгатай тэмцэх газар болон Улсын Ерөнхий прокурорт ирүүлсэн учир 2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хэрэг бүртгэл нээсэн. Уг тогтоолын дагуу хүлээн авч хянаад "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан байж болзошгүй", "Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй" гэх асуудлаар хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар хэрэгт нотолбол зохих байдлыг шалгах зорилгоор мөрдөх ажиллагааг явуулж байна. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн тухайн этгээдийг яллагдагчаар татах зарчимтай. Өнөөдрийн байдлаар хэрэгт хэн нэгэн хуулийн этгээд, хүнийг холбогдуулж татаагүй байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн, хэвлэгдсэн асуудлыг шалгаж байна. Хуульд зааснаар мөрдөн байцаалтын явц, үр дүн, төлөвлөлтийн талаар нууцалдаг. Тухайлан хүн, хуулийн этгээдийг нэр зааж хэлэх боломжгүй. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа нотлох баримт дээр үндэслэн яллагдагчаар татна. Түүний дараа та бүхэнд мэдээлэл өгөх боломжтой. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа учир бид нууцлалыг хангах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.