Тайланд улсын Бангкок хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.
Энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд Бангкок хотноо зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 30 орны 295 жүдоч хүч үзэх мэдүүлгээ өгөөд байна. Манай улсын хувьд эрэгтэй ес, эмэгтэй ес буюу нийт 18 жүдоч оролцуулж байгаа ба Арабын нэгдсэн Эмират улсын нэр дээрээс Б.Нармандах -66кг жинд, Б.Хорлоодой -52кг жинд хүч үзэх мэдүүлгээ өгсөн байна.
Тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/
Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр /Пүрэв/
15:00 Сугалаа
Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр /Баасан/
11:00 цагт: эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52кг жингийн хэсгийн барилдаан
17:30 цагт: Дээрх жингийн медалийн төлөөх барилдаан
Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр /Бямба/
11:00 цагт: эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -57, -63, -70кг жингийн хэсгийн барилдаан
17:00 цагт: Дээрх жингийн медалийн төлөөх барилдаан
Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр /Ням/
11:00 цагт: эрэгтэйчүүдийн -90, -100, +100 эмэгтэйчүүдийн -78, +78кг жингийн хэсгийн барилдаан
17:00 цагт: Дээрх жингийн медалийн төлөөх барилдаан
Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр /Даваа/
11:00 цагт: Холимог багийн хэсгийн барилдаан
17:30 цагт: Холимог багийн медалийн төлөөх барилдаан
Бүгдэд нь амжилт хүсье