УИХ-ын чуулганы хуралдаанаар "Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг хүчингүй болсонд тооцох тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд тус асуудалд байр сууриа илэрхийлж үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Энэ танхимд дотоодын үйлдвэрлэлээ дэмжихгүй гэсэн нэг ч хүн байхгүй. Гол асуудал нь салбарын бодлог буруу байна гэдэг дээр л асуудал байгаа юм. Үнээ дийлэхээ болиод аргаа барсандаа импортын татварыг чөлөөлж, өрсөлдөөний бий болгох шийдвэр гаргаад жил ч хүрээгүй байна. Тодорхой түвшинд гурилын үнэ буурч эхэлсэн. Ямар ч үнээр хамаагүй дотоодын үйлдвэрлэлээ хамгаална гэж хэлсэн. Хэрэглэгч бол хамаагүй байдлаар хандаж байгаа юм байна. Үнийг зах зээл шийднэ. Бусдыг нь бид мэднэ гэдэг байр суурьтай байгаа юм байна. Гурилын салбарт төрөөс өгч байгаа шууд дэмжлэг, зах зээлийн систем, нэмээд хамгаалалт гэсэн гурван зүйл нэгдэхээр иргэдийн нуруу дээрх ачаа л нэмэгдэнэ. Хохирогч нь иргэд л байгаа юм.
Өчигдөр өгсөн мэдээллийг нэлээд гуйвуулж явуулж байна лээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан олон хөтөлбөр амжилттай сайн хэрэгжиж байгаа. Хүнсний хувьсгал, атрын аян, Тэрбум мод хөдөлгөөн. Иргэдээ 100 хувь органик хүнсээр хангах том зорилт хэрэгжиж байгаа. Гэтэл энэ хөтөлбөрүүд дунд шатандаа очоод тэр дундаа сангуудаар дамжаад будилан үүсээд байна гэх утга бүхий агуулгын ярьсан. Үр дүн нь сулраад байна гэж хэлсэн. Үүнийг гуйвуулж байгаад харамсаж байна.
Хүнсний тухай хууль, Баяжуулсан хүнсний тухай хууль, Тариалангийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль эдгээрийг сайжруулахгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй. Татварыг тэглэснээр гурилын үнэ өснө гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Импортын гурил байх ёстой, дотоодын үйлдвэрүүд хэт ашгийн хойноос улайрдаг, иргэдийн эрх ашиг 1д байх ёстой., тэгээд ч Орос, Казахстанаас л гурил орж ирнэ, чанар бол манайхаас илүү байдаг Монголчууд олон жил хэрэглэж идэж ирсэн.