СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-12-07

БЗД-ийн 16, 19 дүгээр хорооны иргэд цусны шинжилгээг өрхийн эмнэлэгтээ хийлгэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч П.Төмөрхуяг нарын санаачилгаар Монгол-Японы аз жаргал нийгэмлэг ТББ хамтран Баянзүрх дүүргийн 16-р хорооны “Насан урт” өрхийн эрүүл мэндийн төвд 40 гаруй сая төгрөгийн үнэ бүхий биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авах боломжтой иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. .

Уг тоног болж байгаа аж. Мөн биохимийн автомат анализатор нь хамгийн сүүлийн үеийн LED технологийг нэвтрүүлсэн элэг, цөс, нойр булчирхай, зүрх судас, бөөр зэрэг дотор эрхтний үйл ажилллагааг дүгнэх боломжтой юм байна. Мөн

" байна. Өнөөдрөөс эхлэн иргэд биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ өгөхийн тулд заавал хоёр дахь шатлалын буюу дүүргийн эмнэлэг рүү явах шаардлагагүй, өрхийн эрүүл мэндийн төвдөө өгөх боломжтой болж байгаа юм.

НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар "Бид эдгээр аппаратуудыг авахдаа иргэдээс авсан судлагаан дээр үндэслэсэн. Дүүргийн эмнэлэгт иргэд очиж шинжилгээ өгөхөд оочер дараалал ихтэй, хариу удаан гардаг зэрэг гомдол их ирж байсан. Өнөөдрөөс эхлэн 16, 19-р хорооны иргэд, оршин суугчид дүүргийн эмнэлэг рүү явалгүй, ачаалал багатай өрхийн эрүүл мэндийн төв дээрээ шинжилгээ өгөх боломжтой болж байна” хэмээлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.