СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Алдаржавхлан: Үндэсний гурил үйлдвэрлэгчид 101 тэрбумын зээл авчихаад гурилын үнэ нэмсэн нь шударга бус явдал

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 цагийн өмнө

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна.

Гурил, улаан буудайн импортын татварыг тэглэсэн шийдвэрийг цуцлах эсэхэд гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

- Гурил, улаан буудайн импортын татварыг тэглэсэн явдал үр дүнтэй байсан уу. Импортоор орж ирж байгаа гурилыг татваргүй болгосноор 2024 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр 2969 төгрөгийн үнэтэй байсан дээд гурил 2024 оны 12 дугаар сарын байдлаар 3207 төгрөг болсон байна. Үнэ өсөх бол импортын татвар тэглэх шаардлага байсан уу.

Үндэсний гурил үйлдвэрлэгч нар өнгөрсөн гурван жилийн хугацаанд 101 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна. Нөхцөл нь гурилын үнийг тогтвортой барина гэжээ. Гэтэл гурилын үнийг яагаад 3000 төгрөгт хүргэв.

?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:

-Дээд гурил дээр үнэ өссөн. Улаан буудай тээрэмдээд 80 хувь нь нэгдүгээр гурил буюу гол өргөн хэрэглээний гурил. Дээд гурил 10 гаруй хувь. Энэ нь торт, пицца, сэндвич зэрэг үйлдвэрлэх цехийн нарийн ширхэгт гурил. Үүний үнэ яагаад өсөв гэхээр дотоодын үйлдвэрлэл унахаар дээд гурилын гарц багасаж байгаа юм. Импортоор орж ирж байгаа гурил манай дээд гурилын чанарыг гүйцэхгүй байна. Тэгэхээр дээд гурил дээр эрэлт нэмэгдсэн. Нэгдүгээр гурилын үнэ буурсан. Өргөн хэрэглээний гол гурил 1500-2000 төгрөгөөр үйлдвэрлэгдээд нийлүүлж байна.

Дотооддоо хангалттай өрсөлдөөнтэй байхад ОХУ-ын үйлдвэрүүдтэй өрсөлдөх амаргүй. Тиймээс хүнсний аюулгүй байдлаа хангахад чиглэсэн бодлого улаан буудай дээр явагддаг.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин гээд импортын татвар тогтоолоо гэж бодоход улсаасаа хөнгөлөлттэй зээл авч байгаа үйлдвэрлэгч нар үнэ нэмээд байвал шударга бус явдал болно шүү.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:

-Гурилын үнэ ургацаас шалтгаалж байгаа. 2024 онд авсан ургац нөөцийн үр дүнд 2025 оны намар хүртэл гурилын үнэд өөрчлөлт орохгүй. Харин улс орны инфляц, цахилгааны үнийн нэмэгдэл, цалингийн өсөлт зэрэг салбарын хамаарал бус нэмэлтүүд үүссэн нөхцөлд үнийн асуудал амаргүй гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.