Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Евразын хэлэлцээрийг дэмжиж, ОХУ-аас онгоцны түлш нийлүүлэх гэрээг буцаах шийдвэр гаргажээ.
УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн:
-Евразийн түр хэлэлцээрийн асуудлыг манай байнгын хороо хэлэлцэж зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн. Эцсийн шийдвэр гэж үзэж болохгүй. Гишүүд дотоодын аж ахуйгаа хамгаалах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд тодорхой саналуудаа гаргаж, ярилцах гэх саналуудаа хэлсэн байгаа. Үр дүн гарах ёстой гэдэг чиглэлийг өгсөн. Тодруулбал, Засгийн газар цаад талтай тамхины татварыг бууруулах боломжгүй гэдгээ илэрхийлэх ёстой юм.
Агаарын хөлгийн түлш нийлүүлэхтэй холбоотой засгийн газрын хэлэлцээрийг хэлэлцэх шаардлагагүй гэж манай байнгын хорооны гишүүд үзлээ. Тодруулбал, гишүүд тус гэрээний үг үсэг, утга найруулга, орчуулгын алдаатай байгааг шүүмжилсэн. Иймд Засгийн газар тус хэлэлцээрт онцгой анхаарч оруулж, дахин оруулж ирэх шаардлагатай гэж гишүүд үзсэн. Түүнчлэн хоёр талын эрх үүргийг тодорхой болгож, өмч хөрөнгийн маргаан гарсан нь арбитрын шүүхээр шийдэгдэнэ гэх зүйл байж болохгүй гэдгийг ч хэлсэн. Ингээд тус хэлэлцээрийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн буцаасан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ гэрээнд оронд орж хэрхэвч болохгүй. Ямар усан толгойнууд нь дэмжээд байдаг юм?