"Евразийн хэлэлцээрээр тамхины татварыг хөнгөлж болохгүй" гэж УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хэлж байна.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар:
-Евразийн хэлэлцээрийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа.
Манай улсын хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүн үнэгүйдчихээд байна. Евразийн хэлэлцээрт нэгдсэн улсуудын малын гаралтай бүтээгдэхүүний эрэлт өндөр түвшинд байдаг юм билээ. Бидэнд боломж гарна гэдэг утгаараа орох нь зүйтэй гэж үзэж байна. 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байна. Тамхи татваргүй орж ирэхээр байна. Иймд тус жагсаалтаас нь хасуулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. Тамхины татвар гэдэг нь байхгүй ч онцгой гэдэг нь байгаа гэдэг байр суурийг илэрхийлсэн. УИХ-ын чуулганы хуралдаанаар яригдаад явах байх. Бид их зөв талаас нь харж, түр хэлэлцээрт орох ёстой байх гэж бодож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.