Стратегийн орд газруудын 34-50 хувийг Үндэсний баялгийн санд эргүүлэн авч, үр өгөөжийг нь ард түмэнд хүртээх ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ажиллаж байна. Тэрээр "Хуулийн дагуу нуураа ч, худгаа ч, овоолгоо ч авна" гэж мэдээлэл хийв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Төгрөг нуурын ордтой зууралдаад байна гэх мэдээлэл гарч байна. Төрийн тэргүүн байсан хүн баялгийн эзэд нь монголчууд гэж ярьдаг атлаа "нотолбол 100 хувь өгнө" гэж тохуурхсан. Баримтуудыг нэгтгээд бид хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн.
Өнгөрсөн хугацаанд бидний илрүүлсэн баримтад үндэстэн дамнасан хэлхээ бүхий схем үүсгэсэн 250 сая ам.доллар зарсныг нотолсон гурван хайрцаг баримтыг хуулийн байгууллагад шилжүүлж өгснийг АТГ хэрэг үүсгэж, ажиллаж эхэлсэн. УЕПГ-ын шийдвэрээр цагдаатай хамтран өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөнгө угаах, татвараас зайлсхийх албан тушаалаа урвуулан ашигласан гэх зэргээр шалгаж байгаа юм. Монголын баялгаар тоглож байгаа ийм үйлдэл давтагдвал Монголын хууль хэрэгжих л ёстой. Тиймээс Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухаанчаар хандах ёстой юм.
Баялгийн сангийн хуульд ижил тэгш хандана. Ухаа худагийн орд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Ажлын хэсэг байгуулагдсан.
Стратегийн орд түүний үүсмэл ордын нөөцийг улсын төсвийн хөрөнгөөр тогтоосон бол 34-50 хувь дээр хэлэлцээр хийнэ гэж хуульд заасан. Төр эзэмшлийнхээ 34-50 хувийг тогтоогоод авсан бол түүнийг нь АМНАТ-аар орлуулах уу, бүтээгдэхүүн хуваахаар орлуулах уу гэдгийг УИХ тогтоодог онцгой бүрэн эрхтэй юм. Хувийн хэвшилтэйгээ ширээний ард сууна. Эрдэнэтийн овоолго дээр үйл ажиллагаа явуулж байгаа гурван компани байгаа. Энэ долоо хоногт эдгээр компаниуд дээр очиж ажиллана. Холбогдох шийдвэрийг гаргаад явна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
улсын мэдэлд авбал улс төрчдийн хоол болно
Хэлж ярих биш НЭГ хүнтэй зууралдаж цаг хожилгүй даруй үйл ажилгаагаа эрчимжүүлээч хөө
Сайхан нэр устай нь баримт ай тавиад эргүүлнэ татвал таарна
Зөвөө.