Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Шоргоолж” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарчээ.
Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 15:36 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 18:17 цагт цурамд оруулан, дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 10:10 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 6 га талбай өртөж шатсан гэж холбогдох албаныхан мэдээлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.