Тамхины хяналтын тухай хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, утаагүй тамхин бүтээгдэхүүнийн зохицуулалттай болгох санаачилгын иргэнд өрнүүлж, www.khorbaga.mn/petition вебсайт дээр тавигдсан өргөх бичигт гарын үсэг цуглуулах акц өрнөснөөс хойш одоогоор 10,499 иргэн гарын үсгээ зуржээ. Иргэд тамхи, никотин агуулсан бүтээгдэхүүний бүх төрөл, түүний дотор утаагүй орлуулагч зэргийг хуулиар зохицуулахдаа шударга, нотолгоонд суурилсан байдлаар асуудалд хандахыг шаардсан байна.
Одоогийн байдлаар 10,499 хүн өргөх бичигт гарын үсгээ зураад байгаа нь эхний байдлаар гарсан үр дүн. Олон нийт өөрчлөлтийг шаардаж байгаагийн бодит илрэл юм.
Өнөөдөр Монголд янжуур тамхинд хатуу хяналт тавьж байгаа боловч янжуур орлуулагч утаагүй бүтээгдэхүүн огт зохицуулагдаагүй байна. Өргөх бичигт санал болгосноор шинжлэх ухаанаар тогтоосон эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан бодлого гаргах хэрэгтэй. Хор нь илүү бол зохицуулалт нь илүү чанга байна гэсэн үг. Энэ аргыг Ази, Европт нэгэнт амжилттай хэрэглэсэн болохоор Монголд ч бас үр дүнгээ өгөх боломжтой.
Өнөөдөр никотин үйлдвэрлэгчид өсвөр насны хүүхэд рүү голлон чиглэж байна. Зохицуулалт байхгүй байна гэдэг нь никотин агуулсан бүтээгдэхүүн цахимаар, захын худалдаанаас, түүгээр зогсохгүй сургуулийн ойр орчмоос авахад чөлөөтэй байна гэсэн үг.
Уг өргөх бичигт улс үндэстний эрүүл мэнд, эдийн засгийн тогтвортой байдлыг хөндсөн амин чухал асуудлыг дэвшүүлжээ. Тухайлбал,
· Никотин агуулсан бүтээгдэхүүний бүх хэлбэр, тэр дундаа электрон тамхи, халаадаг тамхин бүтээгдэхүүнийг хуулийн зохицуулалтад оруулах;
· Төрөл бүрийн бүтээгдэхүүний хэр зэрэг хортой эсэхийг харгалзан, хорыг багасгах зорилгыг чухалчилсан татварын бодлого боловсруулах;
· Өсвөр насныхан болон тамхи татдаггүй хүмүүсийг тамхины зах зээлийн нөлөөнөөс хамгаалах;
· Иргэдийн эрүүл мэндийг доройтуулж, улсын төсвийн орлогод хохирол учруулж буй хууль бус худалдаа наймаатай тэмцэх зэрэг асуудал үүний цаана хөндөгдөж байна.
Насанд хүрсэн тамхичид никотиноос бүрмөсөн татгалзаж чадахгүй эсхүл тийм хүсэлгүй байх нь түгээмэл. Иймээс хуулийн дагуу орж ирсэн, хор багатай орлуулагч хэрэглэх боломж тэдэнд нээлттэй байх нь чухал. Өргөх бичигт бүрмөсөн хориглох бус харин тэнцвэртэй ухаалаг бодлого гаргахыг уриалж байгаа.
Аливаа шийдвэрийг тооцоо судалгаанд тулгуурлаж, иргэний нийгмийн дуу хоолойг сонсож байж гаргадаг байвал иргэд төр засагтаа итгэх итгэл бэхжиж байдаг.
Өргөх бичигт гарын үсэг цуглуулах ажил үргэлжилж байна. Түүнийг Улсын Их Хурлын гишүүдэд албан ёсоор гардуулах юм. Үүний дараах үр дүнг дараах байдлаар харж буй. Тодруулбал,
· Иргэдийн санаачилгыг УИХ-ын түвшинд авч үзэх;
· Олон нийтээр хэлэлцүүлэх, мэргэжлийн шинжээчдийг оролцуулан сонсгол хийх;
· Никотин агуулсан бүтээгдэхүүний эргэлтийг зохицуулсан хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэх;
· Шийдвэрийн хэрэгжилтэд иргэний нийгмийн зүгээс хяналт тавих.
Уушгины эмч, мэргэжилтнүүдийн анх гаргасан санаачилга өргөжин тэлж, дэвшүүлж буй асуудалд иргэд ач холбогдол өгч байгаа учраас гарын үсгээ зурж байгаа хэрэг юм. Та ч бас www.khorbaga.mn/petition вебсайтад тавигдсан өргөх бичигт гарын үсгээ зурж, энэ асуудалд хүч нэмсэн мянга мянган хүмүүстэй нэгдээрэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.