СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Шүүгч: Шинжээчид яагаад ийм ойлгомжгүй дүгнэлт гаргав

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 цагийн өмнө

Дүнжингаравын ослын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэлээ.

НЗДТГ-аас 207-р байрны хохирогчдын түрээсийн зардлыг тасралтгүй төлж байгаа. Шүүхээр гэм буруутай этгээд тогтоогдсоны дараа Нийслэлээс зардлаа нэхэмжилнэ гэдгээ илэрхийлжээ. 

Мөн шинжээчид 207-р байрны оршин суугчдад хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх дүгнэлт гаргажээ. Гэмтэл учирсан н.Мөнхжаргал, н.Отгонцэцэг нар  осол болох үеэр байрандаа байгаагүй байна. н.Мөнхжаргал нь байраа бусдад түрээсэлдэг бөгөөд өөрөө Ховдод ажлаар явж байсан. н.Отгонцэцэг өмчлөгч мөн байр шатах үед БНСУ-д ажиллаж, амьдарч байсан байгаа юм.

Энэ талаар Шүүгч "Ослын үеэр байгаагүй хүмүүс яаж хөнгөн зэргийн гэмтэл авах юм. Шинжээчид яагаад ийм ойлгомжгүй дүгнэлт гаргав" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

даш
2 цагийн өмнө
116.206.83.106

энэ осол биш улстөрчидын санаатай үйлдэл шүү тийм тулдаа илрэхгүй байгаа тийм биш бол аль хэдийн учрыг олсон шүү монголд нэг иймэрхүү байдаг юи

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.