"Таван богд" компанийн баруун талд гал гарч буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.
Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "ХУД-ийн 5-р хороо, "Таван богд"-ын хажууд цайны газарт гал гарсан дуудлага өнөөдөр /2025.04.22/ 15:23 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14-р ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, 15:55 цагт бүрэн унтраасан. Тус газар барилгын өргөтгөлийн ажил хийж байсан бөгөөд хураалттай шилэн хөвөн шатаж байсан. Галд өртсөн хүн байхгүй" гэж мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.