СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-04-22

Донорын элгийг дурангийн мэс заслын аргаар авч шилжүүлэн суулгасан нь Монгол Улсад 3 дахь тохиолдол болов

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг анхны элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай эхлүүлжээ. 

Улсын хоёрдугаар төв эмнэлэг Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2022 оноос Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхээр бэлтгэж ажлаа хийснээр 2025 оны 3-р сарын 8-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ.

Уг мэс заслыг УХТЭ-н эмч нар Солонгосын Самсунг медикал төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн профессор Ким Жонгман, түүний баг, УНТЭ болон ХСҮТ-н элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нарын зөвлөмжтэйгөөр амжилттай хийжээ.
Уг мэс заслын онцлог нь болсноороо эрхтнээ бэлэглэж буй эмчлүүлэгчид зовуурь бага, эдгэрэлт хурдан, хөнөөл багатай байжээ.

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг УХТЭ дээр хийж эхэлснээр Монгол улсад тулгамдаж буй элэг шилжүүлэн суулгах мэс заслын хүлээгдэл багасаж, гадаад орон руу зорих урсгалыг төдий чинээгээр бууруулж, эх орондоо дэлхийн чанартай тусламж үйлчилгээг авах олон давуу талууд бүрдэж байгаа юм. Цаашид

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.