Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл"-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Евразийн түр хэлэлцээр хийснээр төсвийн орлого буурах уу? Түр хэлэлцээр гурван жил хэрэгжих юм байна. Манай улс энэ хугацаанд үйлдвэрлэлээ барьж амжих уу? Энэ хугацаанд үндэсний үйлдвэрлэл маань сөхрөөд уначих вий дээ. Орост үйлдвэрлэсэн цэвэр ус манай дотоодын үйлдвэрүүдээс хямд үнэтэй байгаа. Иргэн аль усыг нь авах вэ? Гадагшаа гардаг валют маань гадагшаа гараад явчихгүй юу?
Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:
-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үзэл санаанаасаа хэзээ ч ухарч болохгүй. Төсвийн мөнгөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авахдаа дотоодын бараа бүтээгдэхүүн авна гэж хуульчилж өгмөөр юм билээ. Үндэсний бараа бүтээгдэхүүний НӨАТ-ын буцаалтыг өндөр түвшинд хүргэх боломжтой юм билээ. Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авбал 5 хувь, гадны бүтээгдэхүүн 1 гэдэг ч юм уу? Ийм байдлаар хамгаалах боломж байгаа.
Бодит байдал дээр Евразийн бараа бүтээгдэхүүн Япон, Солонгос, Хятадтай өрсөлдөөд манайд зарагдана гэдэг хүнд л юм билээ. Манай лангуу дээрх бараа бүтээгдэхүүний нэр төрөл өөрчлөгдөнө гэж харагдахгүй байна. Харин бид бараа бүтээгдэхүүнээ Евразид гаргах л боломж юм гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.