Өмнөговь аймгийн иргэдээс “Цагаан дэл уул”, алдарт Борзонгийн говийг хамгаалах 33 мянган иргэдийн цахим гарын үсэг цуглуулахыг уриалж мэдээлэл хийлээ.
Өмнөговь аймгийн малчид:
-Засгийн газар Цагаан дэл уулаар боомт нээх 46 дугаар тогтоолыг батлан гаргасан. Цагаан дэл уулын боомт нээх талбай Монгол улсын хилийн зурвас газарт болон улсын тусгай хэрэгцээний газарт байрлаж байна. Өөрөөр хэлбэл Говийн бага дархан цаазат газраас ердөө 17 километрийн зайд байршихаар төлөвлөгдсөн.
Говийн бага дархан цаазат газар нь Өмнөговь аймгийн Хүрмэн, Номгон, Баян-Овоо, Ханбогд сумдын хилийн зааг газар нутаг болон Борзон, Заг сүүж, Зэмэр, Галба, Хармагтайн говиудын зарим хэсгийг хамардаг.
Цагаан дэл уулаар авто замын боомтыг нээх тухай асуудлыг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлж УИХ шийдвэрлэх байсан. Гэтэл УИХ-ын шийдвэргүйгээр Засгийн газар тогтоол гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс тус тогтоолыг хүчингүй болгох асуудлаар УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандаж байна. Хэрвээ тогтоолыг хүчингүй болгохгүй бол бид Үндсэн хуулийн цэцэд хандах болно. Мөн 33 мянган иргэдийн цахим гарын үсэг цуглуулж, УИХ-аар хэлэлцүүлж хүчингүй болгоно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.