СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-22

🔴LIVE: ОХУ-аас агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийн төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэнгүй

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээр болон Евразийн түр хэлэлцээрийг хэлэлцэж байна. 

  • Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн,  зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/
  • Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./
  • Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хийнэ. 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонх уг төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.